Хулгайчдаас гар утас худалдан авч, зарж борлуулдаг ченжүүдийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хулгайчдаас гар утас худалдан авч, зарж борлуулдаг ченжүүдийг илрүүлжээ

/2023.04.04/: Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн 7 хоногт гар утасны хулгай хийдэг, зарж борлуулдаг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел”, “Тedy” гар утас худалдааны төвийн гадна болон дотор талд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 4 ченж нь нийтийн тээврийн автобус, автобусны буудал, Их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 3 этгээдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн эд зүйл болох гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулсан хэргийг илрүүлэн нийт 264 гар утсыг эд мөрийн баримтаар тэмдэглэл үйлдэн хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ
Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.