Нөөцийн мах худалдаалах дэлгүүрийн тоог 481 болгож нэмлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн мах худалдаалах дэлгүүрийн тоог 481 болгож нэмлээ

/2023.03.31/ Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-ноос 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, 481 цэгээр борлуулж байна.

Нөөцийн мах худалдан борлуулалтад Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ газартай хамтран тогтмол хяналт тавьж байгаа юм.

Мөн стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Энэ долоо хоногт зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй 1259 байгууламжийг буулгаж, 2851 мэдэгдэл хүргүүлжээ.

Их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн гадна орчныг цэвэрлэнэ
Их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн гадна орчныг цэвэрлэнэ
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.