ЦЕГ: Гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн

/2023.03.30/ Энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр гурван настай хүү хойд эцэгтээ зодуулж, ухаангүй байдалтай ГССҮТ-д ирсэн. Улмаар өнөөдрийг хүртэл хүү ухаангүй байгаа юм.

Тиймээс хүүгийн төрсөн аав М.Цогтбаатар хүүг БНТУ-д эмчилгээнд явуулахаар хандив цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус улсыг зорьж буй талаар мэдээлсэн.

Тэгвэл уг хэргийн явцын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлсэн юм.

Эргэн сануулахад, төрсөн ээж нь хэргийг цагдаад мэдэгдэлгүй, нуун дарагдуулсан байдаг.

Шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллаж байна
Шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллаж байна
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.