“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана

May be an image of 8 people and people standing

/2023.03.29/: Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “ЛАНТУУН ДОХИО” төрийн бус байгууллагатай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Лантуун дохио” төрийн бус байгууллага нь байгуулагдаад 10 жил болсон бөгөөд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нийгэмд дуу хоолой болж, “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төв байгуулах зэргээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулсан ашгийн бус байгууллага юм.

ЦЕГ-аас хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр тус төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ЦЕГ

Хятадын технологийн аварга компани “Алибаба“ задарч хөрөнгө оруулалт татна
Хятадын технологийн аварга компани “Алибаба“ задарч хөрөнгө оруулалт татна
 
Монголын түймэр хил давахаас сэргийлж, Хятад 3400 албан хаагч дайчилжээ
Монголын түймэр хил давахаас сэргийлж, Хятад 3400 албан хаагч дайчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.