Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

/2023.03.27/ Аялагч Амай буюу Ж.Золбаярыг хар тамхины хэргээр шалгаж эхэлжээ.

Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн З нь хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Ж.Золбаяр нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байжээ. Мөн түүний биологийн дээжэд тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Иймд нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Нүүрстэй холбоотой 22 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Нүүрстэй холбоотой 22 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.