Хоол хүнсний аюулгүй байдалд улсын хэмжээнд шалгалт хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоол хүнсний аюулгүй байдалд улсын хэмжээнд шалгалт хийжээ

/2023.03.27/: Улсын хэмжээнд хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн,аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд 156 улсын ахлах байцаагч хяналт шалгалтыг хийжээ.

Хяналт шалгалтад 184 хүнсний үйлдвэр, цех, 1891 хүнсний худалдааны газар, 473 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нийт 2708 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулснаас 3284 зөрчил илрүүлж 67 хувийг барагдуулжээ.

Үүнээс нийтлэг илэрсэн зөрчил, дутагдлуудыг нэрлэвэл:

  1. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, агуулах, тээврийн хэрэгсэл нь стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй зөрчил нийт шалгагдсан газрын 411 буюу 15.2 хувьд,
  2. Дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажилладаггүй зөрчил 351 буюу 13 хувьд,
  3. Хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн горимд хяналт хийж, бүртгэл хөтлөөгүй зөрчил 301 буюу 11.1 хувьд,
  4. Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн хөргүүр нь температур хэмжигчгүй, бүрэн ажиллаагүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчил 238 буюу 8.8 хувьд,
  5. Гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй зөрчил 215 буюу 7.9 хувьд,
  6. Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил 172 буюу 6.4 хувьд,
  7. Үйлдвэрлэсэн огноо, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа тэмдэглээгүй, шошгын зөрчилтэй зөрчил 36 буюу 1.3 хувьд тус тус илэрсэн байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 20 газрын худалдаалж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн нийт 123 дээжийг СХЗГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори, Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай аймгуудын итгэмжлэгдсэн лабораторид 15 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад 120 дээж шинжилсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан байна.

БНХАУ-аас импортолсон ногоон хулуу, хаш, амтат чинжүү зэрэг бүтээгдэхүүнд хийсэн лабораторийн шинжилгээгээр нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байгааг устгуулжээ.

Хяналт шалгалтын явцад 13 төрлийн 669 нэрийн /давхардсан тоогоор/ 5262 ширхэг бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнээс хасуулсан бөгөөд үйлдвэрлэсэн огноо, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа тэмдэглээгүй, шошгын зөрчилтэй 9 төрлийн 98 нэрийн /давхардсан тоогоор/ 1573 ширхэг бүтээгдэхүүнийг буцаан авхуулж, хүний амь нас, эрүүл мэндийг үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.