Өнөөдөр цэлмэг, 10-12 хэмийн хүйтэн байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр цэлмэг, 10-12 хэмийн хүйтэн байна

2023 оны 03-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын саю газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Л.Алтанцэцэг ДАШТ-ээс ХҮРЭЛ медалийн болзол хангалаа
Л.Алтанцэцэг ДАШТ-ээс ХҮРЭЛ медалийн болзол хангалаа
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.