Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

/2023.03.22/: Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн түүчээлж ирсэн Монголын ард түмэн казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөг У.Хүрэлсүх Монгол Улсын өнцөг булан бүрт суух казах түмэнд мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр,

"Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Илчит наран наашлан, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг урган төлждөг цагийн эхэн, урин хавар айлчлан ирдэг хэмээн үзэж казах түмэн Наурыз буюу Шинэ өдрийн баяр хэмээн хүндэтгэн ёсолж, хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн сайхан түүхтэй билээ.

Аялгуут домбороо эгшиглүүлж, амтат идээгээрээ дастарханаа дүүргэж, хөөр баяраар халгин цалгиж, “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн Наурызын баяраа тэмдэглэж байгаа Та бүхэн хөх тэнгэрт халин дүүлэх хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, ажил үйлс нь Алтай Таван богд шиг сүндэрлэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" гэжээ.

Төөрсөн, цасанд суусан 27 иргэнийг аварчээ
Төөрсөн, цасанд суусан 27 иргэнийг аварчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.