Бусдыг хэл амаар доромжилбол хуулийн хариуцлага хүлээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдыг хэл амаар доромжилбол хуулийн хариуцлага хүлээнэ

/2023.03.21/: Иргэн Туяаг өглөө ажилдаа ирэхэд нь байгууллагынх нь эрх бүхий албан тушаалтан Батаа цэвэрлэгээ муу хийсэн байна гэж маргаан үүсгэн камераар бичлэг хийжээ.

Түүнийг дагаж явах үед нь байгууллагын ажилтан Тогосоо албан байгууллага дээр чимээ шуугиан үүсгэхээ боль гэсэн шаардлага тавиахад улмаар тэдэнтэй хэрүүл үүсгэн хэл амаар доромжлон дагаж, Тогосоог өрөөндөө сууж байхад нь дайрч орж ирэн хаалганы бариулыг эвдэн танхайрсан зөрчил гаргасанд шүүх танхайрсан зөрчил гаргасанд тооцож 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн Батаа нь би ямар ч танхайрсан үйлдэл хийгээгүй, байгууллага дээрээ дэг журам тогтоохоор ажилтнуудад шаардлага тавьсан, хаалга үүдний бариул эвдээгүй, эд эвсэн нэгдэж худал мэдүүлэг өгч, түүнд үндэслэн шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс

Давж заалдах шатны шүүх Батаагийн гаргасан зөрчил нотлогдсон, хэрэг бүртгэх шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг хууль сануулж авсан тул хуурамч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд гомдлыг үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Эх сурвалж: ШҮҮХ

МАШИН АЧИЛТ: Жолооч руу залгах, мессеж бичих зэргээр гурваас доошгүй зарлан дуудах журам боловсруулж байна
МАШИН АЧИЛТ: Жолооч руу залгах, мессеж бичих зэргээр гурваас доошгүй зарлан дуудах журам боловсруулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.