Volkswagen-ы шинэ автомшины танилцуулга Tesla-г хүнд цохилтод орууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Volkswagen-ы шинэ автомшины танилцуулга Tesla-г хүнд цохилтод орууллаа

VW beats Tesla to the punch and unveils an affordable electric vehicle -  The Verge

/2023.03.20/: Volkswagen групп өнгөрсөн долоо хоногт хямд үнэтэй, өргөнөөр худалдаалах шинэ концепт загварын цахилгаан автомашин танилцуулсан бөгөөд уг загвар нь “ID. 2all” нэрийн доор хөгжүүлэгдэж байгаа ажээ.

26000 ам.долларын үнээр зарагдах уг автомашин бүрэн цэнэглэлтээрээ 450 километр зай туулах чадалтай байх юм. Гадаад төрхийн хувьд VW Golf загвартай төстэй, таван хаалгатай энэхүү цахилгаан автомашин нь “ард түмний цахилгаан машин” болоход тун ойрхон байна.

VW энэ загвараа Германд зохион байгуулсан хөрөнгө оруулалтын уулзалт дээр анх танилцуулжээ. Тэд энэ үеэрээ Илон Маск Tesla компанийн хөрөнгө оруулагчиддаа жилийн тайлангаа тавихдаа хямд үнэтэй цахилгаан машинаа танилцуулна гэж амалсан ч энэ талаар нэг ч үг дурдаагүйг сануулаад, жинхэнэ утгаараа масс зах зээлийн хэрэгцээнд нийцэх боломжийн үнэтэй цахилгаан автомашиныг Tesla-гийн тайлангаас 2 долоо хоногийн дараа олон нийтийн хүртээл болгож байгаа гэдгээ цохон тэмдэглэв.

Мөн уг арга хэмжээний үеэр VW групп стратеги төлөвлөгөөгөө танилцуулж, ирэх 5 жилийн хугацаанд батарейн үйлдвэрлэл болон түүхий эдийн чиглэлээр 193 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, цаашид цахилгаан автомашин үйлдвэрлэх өртгийг бууруулах маягаар Tesla болон бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж, зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэдгээ зарласан байна.

VW beats Tesla to the punch and unveils an affordable electric vehicle -  The Verge

Гэвч дээрх арга хэмжээ нь компанийн бодлого зорилтоос илүүтэйгээр өрсөлдөхүйц үнэ, өндөр хүчин чадалтай ID. 2all концепт загвараа танилцуулахад чиглэгдсэн байсныг энд дурдах нь зүйтэй. Компани уг төсөөллийн загварыг 2025 он гэхэд үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүлээлттэй байгаа ба энэ нь 2026 он гэхэд автомашины зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 10 цахилгаан автомашины загварынх нь нэг байх юм.

Хямд үнэтэй хэмээн тодотгож буй энэ автомашин нь VW группийн анхны урдаа хөтлөгчтэй цахилгаан хөдөлгүүртэй загвар гэдгээрээ онцлог. Учир нь тэдний өмнө нь үйлдвэрлэсэн бүх загварууд ардаа хөтлөгчтэй, нэг цахилгаан хөдөлгүүрт, эсвэл хос хөдөлгүүртэй, хос хөтлөгчтэй гарч байсан билээ. Цахилгаан хөдөлгүүрийн батарейг түргэн цэнэглэхэд анхаарч, 10-80 хувийн цэнэгээ ердөө 20 минутад л авдаг байхаар төлөвлөж байна. Харин машины дотоод салоны зайн хувьд ерөнхийдөө бага талдаа байх ба суудлын тохиргооноос хамааран 460-1330 литр эзэлхүүнтэй байх юм.

VW beats Tesla to the punch and unveils an affordable electric vehicle -  The Verge

Ихэнх автомашин үйлдвэрлэгчид дэлхий даяар туулах чадвар сайтай жижиг(crossover), том(SUV) ангиллын машинууд болон пикап загвар руу хошуурч байхад 5 хаалгатай, жижиг хэтчбэк загвар нь хэрэглэгчдийг татахын тулд хүч тэнцвэргүй тулаанд орохоос өөр аргагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Volkswagen хүртэл өөрсдөө энэ салбарын өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд адал явдалт аяллын өнгө төрх бүхий Scout загварын жийп, пикап машинууд танилцуулаад байгаа билээ. Гэвч хямд үнэдээ түшиглэн, тэд масс зах зээл дээр амжилттай нутагшиж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Гадаад хэлбэр загварын хувьд VW Golf загвартай тун төстэй бүтээгдэж байгаа бол дотор салоныг цоо шинэ дизайны өгүүлэмжтэйгээр, сэтгэл татам, сонирхолтой байдлаар төлөвлөсөн гэж VW мэдэгджээ. Доорх зургуудаас үзэхэд хянах самбар болон төв удирдлагын панель нь мэдрэгчтэй дэлгэцтэй байхаар харагдаж байна. Өмнөх ID.4 загвар дээр гарч байсан гол шүүмжлэл болох ямар ч биет удирдлагын товчлуургүй гэсэн шүүмжлэлийг засахын тулд ID 2all загварт төв удирдлагын товчлуур суурилуулж өгсөн байгааг та зургаас олж харах болно.

Volkswagen ID. 2all Concept Previews The People's Electric Car

Одоогоор хамгийн үнэтэй танилцуулагдаж байгаа цахилгаан автомашин хэдий ч 2025 онд ID 2all үйлдвэрлэгдэж эхлэхэд цахилгаан автомашины үнэ ахиад ч буурсан байж магадгүй гэдгийг VW групп мэдэгдсэн бөгөөд тэд 20000 ам.доллараас ч хямд үнэтэй зарагдах цахилгаан автомашины хөгжүүлэлтийг давхар хийж байгаа, ID.1 нэртэйгээр 2027 онд зах зээлд гаргах төлөвлөгөөтэй гэжээ.

The Volkswagen ID.2all concept is an electric car that you will love •  Mezha.Media

Эх сурвалж: theverge

Бүлэглэн амь насыг нь хөнөөж, автомашиныг нь дээрэмпдсэн этгээдүүдийг илрүүлжээ
Бүлэглэн амь насыг нь хөнөөж, автомашиныг нь дээрэмпдсэн этгээдүүдийг илрүүлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.