Бүлэглэн амь насыг нь хөнөөж, автомашиныг нь дээрэмпдсэн этгээдүүдийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүлэглэн амь насыг нь хөнөөж, автомашиныг нь дээрэмпдсэн этгээдүүдийг илрүүлжээ

/2023.03.20/: Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух хаягтай 50 настай, эрэгтэй “Э” гэгч энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай амь насаа алдсан хэргийг 32 настай, эрэгтэй “О” гэгч нь 31 настай, эрэгтэй “Э” гэгчтэй хамтран үйлдсэн байна.

Гэмт хэрэгтнүүд хохирогчийн Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсан болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн маргааш болно
“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн маргааш болно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.