/2023.03.20/: Владимир Путин Орост эзлэгдсэн Мариуполь хотод гэнэтийн айлчлал хийсэн нь дайн эхэлснээс хойш оросуудын эзэлсэн нутаг дэвсгэрт хийсэн түүний анхны айлчлал боллоо.
Өнгөрсөн амралтын өдөр Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрээс хойш хэдхэн хоногийн дараа энэхүү айлчлалыг хийж байгаа нь ОУ-ын шүүхийг илт эсэргүүцсэн үйлдэл байв.
Энэхүү алхам нь Украйн иргэдийн дургүйцлийг ихээр хүргэсэн бөгөөд Украины Батлан хамгаалах яам Путиныг шөнөөр гэтэж буй "хулгайч"-тай зүйрлэсэн байна.
Путин тус хот руу нисдэг тэрэгээр очсон бөгөөд автомашинаар хотыг тойрон зарим иргэдтэй уулзсан байна. Тэрээр нэгэн иргэнд “бид бие биенээ илүү сайн таньж эхлэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Путины айлчлалын тухай нийтэлсэн бүх бичлэг нь харанхуйд хийгдсэн бөгөөд энэ нь эрх баригчдын хохирлыг нуун дарагдуулах гэсэн арга гэж ажиглагчид үзэж байна.
Мариуполь бол Орос түрэмгийлснээс хойшхи хамгийн ширүүн тулалдааны өрнөсөн хот бөгөөд Украинчуудын хувьд эсэргүүцлийн бэлэг тэмдэг байсан тул энэ айлчлал Украинчуудыг өдөөн хатгасан явдал юм.
Аяллын үеэр Путин Мариуполь хотын эрэг орчмыг үзэж, дарвуулт завины клуб, театрын барилгад зочилсон гэж Кремль мэдэгдэв.
Түүнийг дагалдан явсан ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин Путинд тус хотод хийгдэж буй бүтээн байгуулалт, сэргээн босголтын ажлын талаар дэлгэрэнгүй ярьсан байна.
Уг бичлэгт Хуснуллин Путинд хандан “Гурван жилийн дараа гэхэд энэ хотыг бүрэн сэргээн засхаар төлөвлөсөн. Бид үүнийг ОХУ-ын бүх хот болон гадаадад нислэг үйлдэх бүрэн ажиллагаатай нисэх онгоцны буудал болгохоор төлөвлөж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк Путины айлчлалтай холбоотой түүнийг хотыг ийм болгосондоо өчүүхэн ч харамсахгүй байгааг хараад гайхсан тухайгаа бичжээ.
Тэрээр "Гэмт хэрэгтэн үргэлж хэргийн газар буцаж ирдэг" гэж өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: CNN