УИХ-ын “хүүхдийн хувилбар” гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын “хүүхдийн хувилбар” гаргана

/2021.9.1/ Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.

Түүний мэндчилгээнээс дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

“Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрсдийн хүсэл сонирхлоо төр засагтаа хүргэх, эргэн тойрондоо байгаа буруу мууг засаж сайжруулахын төлөө хүүхдүүд үгээ хэлэх боломжийг бүрдүүлэх нь Улсын Их Хурлын үүрэг гэж бид үзэж байгаа.

Энэ зорилгоор энэ жилээс эхлэн улсын хэмжээнд ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ олгох хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн МИНИ ПАРЛАМЕНТ ажиллуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

Хайрт хүүхдүүд ээ, Та нар бол Монгол орны маргаашийг бүтээх, эх орноо хөгжил дэвшлийн гэгээн замд хөтлөх эзэд нь билээ.

Та нарын дунд ирээдүйн эрдэмтэн мэргэд, дэлхийн од болсон тамирчид, урлаг соёлын алдартнууд бий. Монголоо мандуулах төр хувийн хэвшлийн зүтгэлтэн, ард түмнийхээ хүндэтгэлийн хойморт залрах төрийн зүтгэлтнүүд бас байгаа” хэмээсэн юм.

Тэгэхээр тун удахгүй УИХ-ын “хүүхдийн хувилбарыг” гаргах нь. Мэдээж үүний тулд багагүй мөнгө ч төсөвлөсөн биз ээ.

Тусгай хэрэгцээт иргэдийн 12 хувь нь хүнсний талон авдаг
Тусгай хэрэгцээт иргэдийн 12 хувь нь хүнсний талон авдаг
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.