Манай улсын инфляцийн түвшин 12.2 хувьтай гарлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсын инфляцийн түвшин 12.2 хувьтай гарлаа

/2023.03.13/: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

May be an image of text

Эх сурвалж: ҮСХ

Төрийн албан хаагчдын утаснаас TikTok апп-ыг устгах хуулийн төслийг өргөн барьжээ
Төрийн албан хаагчдын утаснаас TikTok апп-ыг устгах хуулийн төслийг өргөн барьжээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.