/2023.03.13/: 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг нээж, үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээг хийж байсан бол өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ.
Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт оршдог. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна, манай улсын эдийн засаг болон улсын төсөвт төвлөрүүлэх үр өгөөж нэмэгдэх юм.
Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, Оюутолгойн ордоос манай улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-аас баталсан 103 дугаар тогтоолд тусгасан заалтууд ийнхүү хэрэгжиж эхэллээ.