Бишкекийн наадмаас 5 медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бишкекийн наадмаас 5 медаль хүртлээ

May be an image of 5 people, people standing and indoor

/2023.03.13/: Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадам гуравдугаар сарын 2-11-ны өдрүүдэд Кыргызстан улсын нийслэл Бишкек хотод боллоо.

Жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, таеквондо, каратэ гэсэн төрөлд болсон тус наадмын бөхийн төрөлд Монголын 4 тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлага дор хүч үзснээс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.

Тодруулбал, ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д алт, сонгомол бөхийн 67 кг-д хүрэл, Дашдоогийн Даваа-Очир чөлөөт бөхийн 70 кг-д мөнгө, ОУХМ Ширэндэвийн Батбаатар 86 кг-д хүрэл, Нансалмаагийн Бат-Эрдэнэ сонгомол бөхийн 77 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Эх сурвалж: БТСУХ

Түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад Австрали улстай хамтран ажиллаж байна
Түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад Австрали улстай хамтран ажиллаж байна
 
Улстөрд хэн мөнгө төлдөг вэ буюу мөнгөний мөрийг цахимаар мөшгих нь
Улстөрд хэн мөнгө төлдөг вэ буюу мөнгөний мөрийг цахимаар мөшгих нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.