АРД санхүүгийн нэгдэл шинэ үйлчилгээ гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АРД санхүүгийн нэгдэл шинэ үйлчилгээ гаргалаа

/2021.09.01/ Хөрөнгө оруулагч үндэстэн уриан дор ажиллаж, Монголын хөрөнгийн зах зээл дэх томоохон тоглогчдын нэг болсон “Ард санхүүгийн нэгдэл” компани зах зээлд цоо шинэ үйлчилгээгээ танилцууллаа.

- Өсдөг машин гэж юу вэ -

https://mpress.mn/storage/%D1%83%D1%83%D0%BB%D0%B7%D0%B0%D0%BB%D1%82/%D0%B3%D0%B0%D0%BD%D1%85%D1%83%D1%8F%D0%B3.JPG

2021 оны эхний улирлын байдлаар Улаанбаатар хотод нийт 459 мянган машин бүртгэгдсэн байна. Машин тус бүрийн үнийг дунджаар 25 сая төгрөг гэж бодвол нийт 11.5 их наяд төгрөгийн зах зээл байгаа гэсэн үг юм.

Тэд энэ удаад тун сонирхолтой консептээр шинэ үйлчилгээгээ танилцуулсан нь “Өсдөг машин” байв. Учир юу вэ гэвэл, жишээ нь та гучин сая төгрөгийн үнэлгээтэй машин унадаг бол түүнийгээ “Ард лизинг” компани дээр үнэлүүлээд машиныхаа үнийн дүнтэй дүйцэхүйц хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн авах боломжтой болох юм. Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа, ард койн гэх мэт.

Ийнхүү таны машин он цаг улирах тусам үнэ цэнээ ӨСГӨХ юм.

Ч.Ганхуяг: Иргэд бага хүүтэй мөнгөн зээл, өндөр хүүтэй баталгаатай хадгаламжийг хүсч хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэх болсон.

Өсдөг машинтай болохын тулд Ард аппликэйшн, Ард лизинг компанийн сайт руу хандаж бүртгүүлэх боломжтой юм. Есдүгээр сард багтаад мянган хүнд өсдөг машинтай болох боломжийг олгож байна.

- GS25 сүлжээ дэлгүүртэй хамтын гэрээ байгуулав -

Мөн Ард санхүүгийн нэгдэл болон GS25 сүлжээ дэлгүүр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь өчигдрийн голлох үйл явдлын нэг байлаа.

Виртуал хөрөнгийг иргэд тогтмол ашиглах нь цаг хугацааны асуудал болсон. Ийнхүү ард койныг өргөн хэрэглээнд нэвтэрсэн анхны койн боллоо.

Ингэснээр Ард койноор GS25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой болох юм. Нэг ард койныг тухайн өдрийн койны ханшаар тооцно.

- Ардын альфа урамшуулал -

Ард санхүүгийн нэгдэл жил бүр урамшуулалт хөтөлбөр зарладаг. Энэ жилийн урамшуулал зургаан сарын хугацаанд үргэлжилнэ.

Эхний таван сар тус бүрд дараах урамшууллын эздийг шалгаруулна:

  • 1 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа
  • 1 etherium койн
  • ЛАДА автомашин

Сүүлийн сард хамгийн том урамшууллын эзнийг шалгаруулна. Үүнд өмнөх таван сард урамшуулалд хамрагдсан бүх хүн оролцох боломжтой.

  • 10 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа
  • Land Cruiser 300
  • 1 ширхэг Bitcoin

Хөтөлбөрт хамрагдахын тулд:

  • 1000 Ард койныг нэг жилийн хугацаанд ХОДЛ хийх буюу хадгалах: урамшууллын нэг эрх
  • 100 мянган төгрөгөөр Ард санхүүгийн нэгдлийн хувьцааг авах: 100 мянган төгрөг тутамд нэг эрх
  • Ард аппликэйшн дээрээс 50 Ард койноор нэг урамшууллын эрх
  • Ард лайф хуримтлалын дансандаа 100 мянган төгрөг хийх тутамд урамшууллын эрх орно.

Урамшууллын тохирлыг дараа сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Ням гарагийн 19:00 цагаас МонголТВ-ээр шууд дамжуулна.

Койны зах зээл байнгын савалж байдаг салбар. Энэхүү салбарт ашиг олж чадах эсэх нь уншигч таны санхүүгийн сахилга бат, судалгаа шинжилгээтэй тань нягт уялдаатай юм шүү.

Дугаар сургуулийн багш: Аравдугаар сарын 1-н хүртэл түр хөтөлбөрөөр хичээллэ гэсэн
Дугаар сургуулийн багш: Аравдугаар сарын 1-н хүртэл түр хөтөлбөрөөр хичээллэ гэсэн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.