/2023.03.03/: Хөвсгөл аймагт “Хөх сувд” мөсний баяр 2 дахь өдрөө болж байна. Мөсний баяр энэ сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Танд өнөөдөр болж өрнөх онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
08.30 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” болно.
09.30 цагт: МҮХАҮТ-нд: “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-ий хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн нээгдэнэ.
10.00 цагт: Нийслэлийн цагдаагийн удирдах газарт: Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг болно.
12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн охинтой холбоотой хэргийн талаар хохирогч хүүхдийн ээж болон “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо нар хэвлэлийн бага хурал зарлажээ.
Өнөөдөр Батлан хамгаалах яамнаас Оюутан цэрэг хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. Мөн цусаа бэлэглэх 96 дахь удаагийн үйл ажиллагаа болно.