2023 оны 03-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +4...+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +2...+4 градус дулаан байна.