/2023.02.27/ Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2021 онд Монгол Улсын Их Хуралд Боловсролын багц хуулийн төслийг өргөн барьсан. Үүний дагуу Боловсролын Ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх тов гарсан байна.
Хуулийн төслийг батласнаар дараах өөрчлөлтүүд боловсролын салбарт гарна хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тодруулбал,
- Сургуулиудын чанарын ялгаа арилна.
- Дүнгийн тогтолцоог халж ахиц амжилтын үнэлгээг нэвтрүүлнэ
- Гэрт хамгийн ойр сургууль хамгийн сайн сургууль болно
- Боловсролын удирдлагын тогтолцоог улстөрөөс хамааралгүй болгоно
- Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн системд тулгуурлана
- Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлнэ
- Багшийг тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог нэвтрүүлнэ гэжээ.