“Гаднын банкуудыг оруулж ирэх яриа, хэлэлцээрийг идэвхтэй хийж байна“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гаднын банкуудыг оруулж ирэх яриа, хэлэлцээрийг идэвхтэй хийж байна“

/2023.02.20/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ерөнхий сайд БНСУ-д айлчлал хийсэн. Өмнө нь зээлийн талаар ярилцдаг байсан бол энэ удаад зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр хэд хэдэн уулзалтыг амжилттай хийлээ. Айлчлалын хүрээнд хэд хэдэн томоохон компанийн төлөөллүүдтэй уулзсан. Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс гаднын банкуудыг Монгол Улсад оруулж ирэх яриа, хэлэлцээрийг идэвхтэй хийж байна гэв.

Мөн тэрээр, "ҮСХ-оос мэдээлснээр эдийн засаг 4.8 хувь болж өссөн. Цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулбал эдийн засаг 1.6 хувиар өссөн байна. ДНБ 52.9 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр өнгөрсөн гурван жилийн хүндрэлийг 2022 онд эцэслэн давж гарсан гэдгийг онцолмоор байна.

2023 онд биднийг эдийн засаг тогтворжсон нөхцөл байдал угтаж байна. Энэ онд эдийн засагт хэд хэдэн эерэг үзүүлэлт гарахаар байгаа. Тухайлбал, экспортын гол бараа бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар байна.Түүнчлэн 2023 оны гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаанд шилжиж байгаа. Энэ бол манай эдийн засагт гарч байгаа эерэг мэдээнүүдийн нэг. Тэгэхээр 2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оныхоос илүү байна гэж тооцож байна" гэлээ.

Блинкен: Хятад Орост зэвсэг өгч магадгүй
Блинкен: Хятад Орост зэвсэг өгч магадгүй
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.