Ургац хураалтад 7308 ажиллах хүн хэрэгтэй байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ургац хураалтад 7308 ажиллах хүн хэрэгтэй байна

/2021.08.31/: Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй.

Өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлсэн байна.

Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй иргэн та Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж, захиалга ирүүлсэн 13 аймгийн агрономичтой холбогдон ажлын байрны тухай мэдээллээ авах боломжтой.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сургуулиуд нээлттэй байх ёстой гэж ДЭМБ, НҮБ үзэж байна
Сургуулиуд нээлттэй байх ёстой гэж ДЭМБ, НҮБ үзэж байна
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.