Дотоодын их сургуульд сурч байгаа оюутан 1993 оноос эхэлж дипломоо барьцаалж зээл авдаг байсан
Гадаадад сурч байгаа оюутан үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авдаг байсан. БЗС-д хориод жилийн өмнө төгссөн оюутны 200 гаруй диплом байна.
БЗС нийт 30 мянга орчим оюутанд хөнгөлөлттэй зээл олгосон.
2008-2016 оны хооронд төгссөн оюутан нь сургалтын төлбөрөө төлөөд дипломоо авах хэрэгтэй
1993-2016 оны хооронд Боловсролын зээл гэх нэр дор зээл олгодог байсан.
2018 оноос эхлээд БЗС-аас хүүгүй, сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор төлбөрөө төлөх боломжит нөхцлийг бүрдүүлсэн.
Энэ жил оюутны хөгжлийн зээлийг олгоно.
- Оюутны Хөгжлийн Зээлийг шинээр олгохдоо зөвхөн Монгол улсад шаардлагатай тэргүүлэх 35 чиглэлийн мэргэжлээр суралцагсдад олгоно.
- Өмнөх хичээлийн жилүүдэд Оюутны Хөгжлийн Зээлд хамрагдаж байсан суралцагсдад мэргэжлийн чиглэл харгалзахгүй зээл олгоно.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ
- Бүтэн өнчин
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч
- Нэг өрхийн 3 суралцагч нь дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч
- Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгч
- Цаатан өрхийн суралцагчид хамаарах юм.
2003-2004 оны хичээлийн жилээс өмнөх төгсөгчид зээлээс чөлөөлөгдсөн. Мөн 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө төгссөн 2.8 болон түүнээс дээш дүнтэй, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш үр бүтээлтэй ажиллаж байгаа бол зээлээс чөлөөлөгдөнө. Хэрвээ энэ нөхцөл хангаагүй бол зээлээ эргүүлэн төлөх журамтай.
ТӨГСӨГЧИД |
ТӨЛБӨР ТӨЛӨХ ЭСЭХ |
2003-2004 оны хичээлийн жилээс өмнөх /бакалавр/ |
Төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн |
2007-2008 оны хичээлийн жилээс өмнөх /бакалавр, магистр, доктор/ |
Чөлөөлөгдөх болзол хангасан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөнө |
2008-2009 оноос хичээлийн жилээс Хойших /бакалавр/ |
Төлбөрөө заавал төлнө |
Боловсролын зээлийн санд нийт 13.650 ширхэг диплом байгаа юм. Төгсөгчид яаралтай хөнгөлөлттэй зээлээ төлж, дипломоо авах шаардлагатай байна гэв.