Турк улс руу зорчихоор төлөвлөж байгаа иргэдийн анхааралд
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк улс руу зорчихоор төлөвлөж байгаа иргэдийн анхааралд

/2023.02.14/ Турк улсын зүүн өмнөд хэсгийн Газиантеп, Хатая, Османие, Адияман, Диярбакир, Шанлиурфа, Кахраманмараш, Адана, Малатя зэрэг томоохон 10 хотыг хамарсан бүс нутагт 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний амь нас хохирч, ихээхэн хэмжээний эвдрэл сүйрэл учраад байна.

Улмаар дээрх бүс нутагт 5-6 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсээр байгаа тул Туркийн Засгийн газар гамшгийн аюулын хамгийн өндөр түвшинд шилжиж, гамшигт нэрвэгдсэн мужуудад гурван сарын хугацаатай онц байдал зарлажээ.

Иймд, Турк улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд дээрх бүс нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Монгол, Солонгосын бизнес форум Сөүл хотноо боллоо
Монгол, Солонгосын бизнес форум Сөүл хотноо боллоо
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.