Балу, Марта нарт Монголд үйлдвэрлэсэн “Кира папс“ нэрийн хоолыг илгээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Балу, Марта нарт Монголд үйлдвэрлэсэн “Кира папс“ нэрийн хоолыг илгээжээ

330240131_581046720236301_7040377561020787050_n.jpg

/2023.02.14/: БНТУ-ын Хатая мужид ажиллаж байгаа Монголын аврах багт хоёр эрэлч нохой үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Балу, Марта дуудлагатай хоёр эрэлч нохойнд зориулж “Глобал тэст” ХХК-аас Монголд үйлдвэрлэсэн “Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоолыг бэлэглэснийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн “Энэрэх” мал эмнэлэг, сургалтын төвөөс үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсний дараа үнэгүй үзлэг оношлогоо хийж, вакцин туулга, гоо сайхны үйлчилгээг үзүүлэхээр болсноо илэрхийллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Булган боомтоос Цагааннуур боомт хүртэл транзит тээвэр явж эхэллээ
Булган боомтоос Цагааннуур боомт хүртэл транзит тээвэр явж эхэллээ
 
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.