Булган боомтоос Цагааннуур боомт хүртэл транзит тээвэр явж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган боомтоос Цагааннуур боомт хүртэл транзит тээвэр явж эхэллээ

May be an image of 1 person and road

/2023.02.14/: Өнгөрөгч оны сүүлээр БНХАУ, ОХУ цаашлаад Ази Европыг холбосон Баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам бүрэн ашиглалтад орсон.

Тэгвэл Ховдын Булган боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт хүртэлх тус авто замаар транзит тээвэр явж эхэлснээр өдөр бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачаануудыг тээвэрлэж эхлээд байна.

May be an image of nature and road

Манай улсын эдийн засгийн 2 дахь коридор ийнхүү нээгдэж Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт ийнхүү бодит биеллээ олж, Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явж эхэллээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Ажлын байрандаа архидан согтуурсан АТҮТ-ийн албан тушаалтныг чөлөөлжээ
Ажлын байрандаа архидан согтуурсан АТҮТ-ийн албан тушаалтныг чөлөөлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.