Ерөнхий сайд МҮОНТ-д ярилцлага өгч, иргэдийн асуултад хариулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд МҮОНТ-д ярилцлага өгч, иргэдийн асуултад хариулна

/2023.02.10/ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажилласнаас хойш анх удаа бүрэн хэмжээний ярилцлагаа МҮОНТ-д өгөх гэж байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нүүрсний хулгай, оффтейк гэрээнүүд, Хөгжлийн банк, авлига, жагсаал цуглаан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, цар тахал, ОХУ-Украины асуудал, Оюутолгойн хэлэлцээр, олон улсын харилцаа зэрэг асуудлыг хөндөж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэх аж.

Одоогоор ярилцлага хийх өдрийг хараахан товлоогүй байгаа аж. Тэрээр иргэдийн асуултад мөн хариулах тул Монгол Улсын Ерөнхий сайдаас тодруулахыг хүссэн асуултаа иргэд МҮОНТ-ийн Mongolian National Broadcaster фэйсбүүк хаяг руу илгээж болох юм байна.

ХЭДС-аас олгодог жижиг зээлийн хэмжээ нэмэгдэж, хугацаа уртасжээ
ХЭДС-аас олгодог жижиг зээлийн хэмжээ нэмэгдэж, хугацаа уртасжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.