Туул голын дээгүүр машин явуулахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голын дээгүүр машин явуулахгүй

May be an image of car and road

/2023.01.30/: Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийн томоохон эх үүсвэр нь Туул гол юм.

Өвөл болж гол мөрний ус хөлдсөн учир Туул голын дээгүүр амвтомашинтайгаа зорчих тохиолдлууд ихээр гарч байгааг зогсоохоор шийдвэрлэснээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр,

"Улаанбаатар хотын 1,6 сая иргэн, 5 аймгийн хүн, мал, амьтан ундаалдаг Туул голын дээгүүр өвлийн улиралд замбараагүй байдлаар машин зам гарган давхилдаж байгаа явдлыг таслан зогсооно.

Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд гээд олон хүн Туул голын дээгүүр алхах, амрах байдлаар явган алхаж байхад зэрэгцэн машинтай давхилдаж байгаа нь аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна.

Голын дээгүүр том масло асгах, хогоо замбараагүй хаях үзэгдлүүд элбэг байгаа тул шаардлагатай газруудад хаалт хийж Туул голын сав газрын захиргаа албан хаагчид эргүүлд гарч хуулийн дагуу арга хэмжээ авч байгааг сануулья" гэжээ.

May be an image of 3 people, road and snow

Youtube-ийн од “MrBeast” 1000 хараагүй хүний хагалгааг ивээн тэтгэжээ
Youtube-ийн од “MrBeast” 1000 хараагүй хүний хагалгааг ивээн тэтгэжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.