Youtube-ийн од “MrBeast” 1000 хараагүй хүний хагалгааг ивээн тэтгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Youtube-ийн од “MrBeast” 1000 хараагүй хүний хагалгааг ивээн тэтгэжээ

MrBeast helps 1,000 blind people see again in new video | CTV News

/2023.01.30/: MrBeast-ын хамгийн сүүлийн арга хэмжээ нь хараагүй болон бараг хардаггүй 1000 хүний болор суулгуулах мэс заслын төлбөрийг төлсөн явдал юм.

Өнгөрөгч ням гарагийн үдээс хойш түүний энэхүү бичлэг Youtube-д байршсан даруйдаа 32 сая гаруй хүн үзсэн бөгөөд MrBeast "Бид мянган хүний харалган байдлыг эмчилж байна" гэж хэлжээ.

Уг видеонд мэс засал дууссаны дараа хэвийн хараатай болж байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөлийг харуулсан юм. YouTuber мөн оролцогчдын заримд мөнгөн хандив болон бусад бэлэг өгсөн юм.

YouTube star MrBeast helps 1,000 blind people see again by sponsoring  cataract surgeries | CNN

Нүдний эмч, мэс засалч Жефф Левенсон Флорида мужийн Жексонвилл хотод эхний хагалгааг хийхээр MrBeast-тэй хамтран ажилласан байна. Левенсон 20 гаруй жилийн турш "Харааны бэлэг" хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бөгөөд энэ нь катарактын улмаас хараагүй болсон даатгалгүй өвчтөнүүдэд катаракт хагалгааг үнэ төлбөргүй хийдэг хөтөлбөр юм.

Тэд Жексонвилл дүүрэгт катаракт хагалгаанд орох шаардлагатай боловч үнийг нь төлж чадахгүй байгаа өвчтөнүүдийн жагсаалтыг гаргахын тулд орон гэргүй хүмүүсийг хамгаалах байруудаас явж өвчтөнүүдийг хайж эхэлсэн байна. Эцэст нь тэд 40 өвчтөнтэй болсон бөгөөд Левенсон мэс заслаа өглөөний 7 цагт эхэлж, 18 цаг хүртэл бүх хагалгаагаа нэг өдрийн дотор хийж чаджээ.

Дайныг эсэргүүцэгч охинд олон жилийн ял оноохоор төлөвлөж байна
Дайныг эсэргүүцэгч охинд олон жилийн ял оноохоор төлөвлөж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.