ГССҮТ: 5-14 насны хүүхдүүд чарганаас унаж, гэмтэх тохиолдол их байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ: 5-14 насны хүүхдүүд чарганаас унаж, гэмтэх тохиолдол их байна

/2023.01.27/ Бага насны хүүхдүүд чарганаас унаж бэртэх тохиолдол их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ.

Тодруулбал, 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ГССҮТ-д цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1541 байна гэв. Түүнчлэн чарганаас унаж гэмтсэн 221 үйлчлүүлэгч яаралтай тусламж авсан бөгөөд үүний 149 нь буюу 67,4 хувь нь 1-18 хүртэлх насны хүүхэд байгаа аж. Үүнд,

  • 1-4 насны 15,
  • 5-9 насны 63,
  • 10-14 насны 60,
  • 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтсэн талаар мэдээллээ.
Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэхийг хүслээ
Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэхийг хүслээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.