/2022.01.27/ АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүтэй хүмүүс өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулж “Ардчилсан намын даргын сунгаа” эхэлж байгаа талаар мэдээлсэн.
Тодруулбал сунгаанд нийт 7 нэр дэвшигч бүртгүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 27-ны 11:00 цагаас нэр дэвшигчдэд намын удирдлагууд үнэмлэх гардуулах аж.
Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.