Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 тонн хог ирдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 тонн хог ирдэг

May be an image of outdoors

/2023.01.25/: Цагаан давааны хогийн төвлөрсөн цэг 90 га талбайг эзэлдэг бөгөөд 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглан, өдөрт 1.5-2 тонн хог ирдэг.

8 га талбайд ландфилл технологийн дагуу хогийг устгаж биологийн нөхөн сэргээлтийг хийсэн байна. Энд 5 метр урт, 1 метр диаметртэй, агаар сэлгэх боломжтой 33 метан хий зайлуулах бетонон хоолойг суурилуулжээ. Нөхөн сэргээсэн талбайг хогийн цэгээс тусгаарлахын тулд 3 метр өндөр, 360 метр урт төмөр торон хашааг барьсан байна.

May be an image of outdoors

Хогийн цэгийг тойруулан ландфилл хийсэн хэсгүүдэд хог дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулах төлөвлөгөө гаргажээ. Хувийн байгууллагуудтай хамтран Цагаан давааны хогийн цэгт хог ангилан, ялгах өндөр хүчин чадалтай автоматжуулсан үйлдвэр барьж байгаа бөгөөд тус үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулах аж.

May be an image of 4 people, people standing and outdoors

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цаашид хогийг дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэдийг хогоо ангилж ялгадаг ажлыг эхлүүлэхээр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хог цэвэрлэгээнд шаардлагатай, хүчин чадал бүхий техникийн шинэчлэлүүд мөн хийгдэж байна.

Эх сурвалж: УБХЗАА

“Шинээр Үндсэн хууль бичиж, батлахад дор хаяж 2-3 жил шаардагдана“
“Шинээр Үндсэн хууль бичиж, батлахад дор хаяж 2-3 жил шаардагдана“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.