/2023.01.25/ Шинэ Үндсэн хуулийн асуудлаар ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр:
-Үндсэн хууль бол богино хугацаанд хийх зүйл биш гэдгийг судлаачид хэлсээр байгаа. Шинээр Үндсэн хууль бичиж, батлагдах хүртэл дор хаяж 2-3 жилийн хугацаа шаардагдана. Үүнээс гадна үүнийг нэг нам, нэг Засгийн газар дангаараа санаачлаад хийчихдэг зүйл огтоос биш. Энэ санаачилгыг гаргаж байгаа хүмүүс бол ардчилсан орны иргэд.
Ард түмэн дэмжиж байгаа тохиолдолд эрх баригчдын зүгээс татгалзах эрх байхгүй гэж Ерөнхий сайд маш ойлгомжтой байр сууриа илэрхийлсэн. Хэрэв шинэ Үндсэн хуулийн асуудал яригдвал ард нийтийн санал асуулга явуулна гэлээ.