/2023.01.25/: Амьсгалын замын тодорхойгүй өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод тав хоногийн хугацаагаар хөл хорио тогтоох тушаал гаргасан тухай NK News мэдээлэв.
Ингэхдээ ирэх ням гарагийг хүртэл гэрээсээ гарахгүй байж өдөрт хэд хэдэн удаа халуунаа үзэж байхыг шаардаж байгаа аж.
Хойд Солонгос өнгөрсөн онд анхны COVID-19 дэгдэлт гарснаа хүлээн зөвшөөрсөн боловч шинжилгээний бэлдэцийн тоо хязгаарлагдмал байсан тул вирусын халдвар авсан хүмүүсийн тоог баталгаажуулаагүй юм. Ингэснээр өнгөрсөн наймдугаар сард Ковидын дэгдэлтийн эсрэг "ялалт" байгуулснаа зарлаж байсан юм.
Мягмар гарагт төрийн мэдээллийн агентлаг болох KCNA хэлэхдээ, "Өмнөд Солонгостой хиллэдэг Кэсон хотын бүх ажилчид ажил, амьдралдаа халдварын эсрэг дүрэм журмыг сайн дураараа сахин биелүүлэхийн тулд олон нийтийн харилцааны кампанит ажлыг эрчимжүүлсэн" тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: Aljazeera