/2023.1.25/ "Орон нутгийн хөгжлийн сан" гэдэг нь тухайн орон нутгийн иргэдийн санал дээр үндэслэн бүтээн байгуулалт, шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэдэг сан, үйл ажиллагаа юм.
Энэ санд жил бүрийн 1-6 дугаар сарын хооронд иргэдээс оршин суугаа газарт нь юу хийх хэрэгтэй талаар саналыг нь авдаг. Саналаа хороон дээрээ очиж өгч болох бөгөөд онлайнаар гэх зэрэг олон төрлөөр иргэдийн саналыг авдаг.
Санал авч дууссаны дараа дүүрэг тус бүрт 7 хүнтэй баг байгуулагдаж, иргэдээс ирсэн саналуудыг эрэмбэлдэг. Улмаар арванхоёрдугаар сар гэхэд төсөвт нь суудаг юм.
Тухайн жилийн эхэнд буюу 1-6 дугаар сард иргэдээс санал авах үйл ажиллагаатай зэрэгцүүлэн өмнөх жилд нь иргэдээс ирсэн саналын дагуу хийх ажлын төлөвлөгөө болон төсөв батлагддаг.
Энэ бүх үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байж, иргэдийн идэвх, санал санаачлагыг заавал багтаасан ёстой. Мөн баг, хорооны Засаг дарга нар иргэддээ өмнө жил иргэдээс ямар санал ирсэн, тэдгээрийн хэдийг нь хэрхэн зохион байгуулах болсон талаарх мэдээллийг хүргэх үүрэгтэй юм.
Энэ удаад бид та бүхэнд Баянгол дүүрэгт 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих үйл ажиллагааны жагсаалтыг танилцуулж байна.