“Ялгуун“ брендийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянган төгрөгөөр торгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ялгуун“ брендийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянган төгрөгөөр торгожээ

/2023.01.25/ "Ялгуун" брендийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянган төгрөгөөр торгосон байна.

Тодруулбал, “Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан гэх гомдол Оюуны өмчийн бүртгэлийн газарт иржээ. Улмаар Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Шалгалтын үр дүнд иргэн О “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан цүнхийг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогджээ. Иймд зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж 500 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хураагдсан цүнхийг албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах аж. Биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Оюуны өмчийн газар

АТГ-аас нүүрсний хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татжээ
АТГ-аас нүүрсний хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.