“Сайдын хүүхэд“ гэж худал ярьж, согтуугаар жолоо барьсан этгээдийг 30 хоног баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сайдын хүүхэд“ гэж худал ярьж, согтуугаар жолоо барьсан этгээдийг 30 хоног баривчилжээ

/2023.01.25/ Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-нд олон нийтийн сүлжээнд нэгэн орон сууцны хотхон доторх замд согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр хүн автомашин жолоодон, нэг нь "Би сайдын хүүхэд шүү" гэж чангаар орилж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй дүрс бичлэг цацагдсан.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, холбогдох арга хэмжээг авчээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад:

-Энэ хэрэг 2022 оны есдүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхонд гарсан. “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь жолоодох эрх дуусгавар болсон үедээ, согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрсан байна. Мөн тухайн иргэн нь өөрийгөө сайдын хүүхэд хэмээн худал ярьсан нь тогтоогдсон. Тиймээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан гэлээ.

Рика Хонго “Тал нутгийн мөсөн шоу”-д гулгана
Рика Хонго “Тал нутгийн мөсөн шоу”-д гулгана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.