АТГ: Нүүрсний хэргээр 19 хүнд хилийн хориг тавьж, 5 хүнийг албан үүргээс түдгэлзүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Нүүрсний хэргээр 19 хүнд хилийн хориг тавьж, 5 хүнийг албан үүргээс түдгэлзүүлжээ

/2023.01.25/ АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, хэвлэлийн хурал хийлээ.

Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Батбилэг:

-Нүүрсний гэх хэргээр нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Үүнээс одоогоор гурван хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 127 обьектэд нэгжлэг хийж, 426 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна.

Одоогоор 7 яллагдагчид цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Мөн 19 хүнд хилийн хориг тавьж, 5 хүнийг албан үүргээс түдгэлзүүлээд байна. Хэргийг шалгах явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13.8 тэрбум төгрөгийг хахууль болгон авсан байж болзошүй нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн 81 хөрөнгийг битүүмжилсэн. Тодруулбал:

  • 78 орон сууц
  • Оффисын 3 талбайг битүүмжлээд байна. Мөн,
  • 43 тээврийн хэрэгсэл
  • 4 газар
  • Хоёр хуулийн этгээдийн хувьцааг хязгаарласан. Хэргийг мөрдөн шалгах явцад 630 сая төгрөг илэрснийг битүүмжилж, хууль зөрчих замаар олсон эсэхийг шалгаж байна.

Мөн хахууль авсан мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж, хууль бусаар олсон мөнгийг нуун дарагдуулсан үйлдлийг шалгаж байна гэлээ.

Н.Учралын хуулийн БАТЛАГДСАН ХУВИЛБАР
Н.Учралын хуулийн БАТЛАГДСАН ХУВИЛБАР
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.