/2023.01.23/: Өнгөрсөн бямба гарагт Монтерей Паркт Цагаан сарын баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээсэн гэж сэжиглэгдсэн цагаан өнгийн фургоны жолооч амиа алдсан гэж Лос Анжелес Таймс сонинд мэдээлжээ.
Хууль сахиулах албаны эх сурвалжуудын хэлснээр, цагдаа нар бямба гарагийн шөнө Монтерейд болсон буудлагад сэжиглэгдэж байсан этгээдтэй удаан хөөцөлдсөний эцэст түүний унаж явсан цагаан өнгийн фургон машиныг зогсоож чадсан байна.
Харамсалтай нь жолоочийг автомашинаасаа буухыг шаардах үед жолооч өөрийгөө буудан хөнөөжээ.
Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн бямба гарагт АНУ, Калифорнийн Монтери парк хотод цагаан сар тэмдэглэхээр олноороо цугласан азиуд руу нэгэн этгээд гал нээж, улмаар 10 хүн одоогоор амиа алдаж, 10 гаруй хүн шархадсан юм.
Эх сурвалж: CNN