“Хоссанаа“ компани барилга барих эрхтэй юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хоссанаа“ компани барилга барих эрхтэй юу?

/2021.08.27/

Улсыг хохиролгүй болгож, 1.9 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, "Андлалын өргөө" цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэсэн "Хоссанаа" ХХК нь улсын бүртгэлд 5565669 регистрийн дугаараар бүртгэлтэй.

2012 онд гадаад худалдаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсэн байгуулагдсан гэжээ. Мөн гүйцэтгэх захирлаар нь М.Амарсанаа гэх иргэн 2019 оны нэгдүгээр сарын 24-нд бүртгэгдсэн байна. Ямартай ч Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад бүртгэгдсэнээр бол “Хоссанаа” ХХК барилга барих зөвшөөрөлгүй. Тэгэхээр гадаад худалдааны компани барилгын тендерт ялсан болж таарч байна. Шалгаж үзэхийг хүсвэл энд дарна уу

Харин “Андлалын өргөө” цогцолборыг гүйцэтгэх ажлын гэрээнд 2018 оны зургаадугаар сарын 21-ий өдөр М.Жавхлантөгс гэх хүн гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуржээ. Харин улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн М.Амарсанаа тус компанийн менежер байжээ.

Цогцолборын шавыг 2018 оны зургаадугаар сарын 18-ы өдөр тавьж, гүйцэтгэлийн гэрээг мөн сарын 21-ы өдөр байгуулсан байна. Мөн оны есдүгээр сарын 07-ы өдөр анхны мөнгөн шилжүүлгийг хийсэн аж.

Ингээд зогсохгүй тус компани Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын жагсаалтад ч байдаг. 2020 оны энэ жагсаалтад тус компаний хариуцагчийг "Хоссанаа" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Амарсанааг гэж бүртгэсэн.

Улсын бүртгэлд тэмдэглэгдсэн Сити центрт байрлах оффист нь очиход "Төгс" нөхөн сэргээх төв байрлаж байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус жагсаалтад Б.Номин гэх иргэн бүртгэлтэй байгаа юм.

Ингээд иргэн Б.Номинтой холбогдоход "Би хэдэн жилийн өмнө "Хоссанаа" ХХК-д ажиллаж байгаад гарсан. Тэднийх бүртгэлээ шинэчлээгүй бололтой. Шуугиад байгаа асуудлын талаар мэдэхгүй" гэдэг хариулт өгч байна. Мөн ХУД, 11-р хороо, 45-р байр, 61 тоотыг ч мэдэхгүй гэнэ.

Тарваганы талаарх маш сонирхолтой мэдээллийг эндээс үзээрэй
Тарваганы талаарх маш сонирхолтой мэдээллийг эндээс үзээрэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.