Эрүүл мэндийн салбарын 415 стандартыг шинэчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн салбарын 415 стандартыг шинэчилнэ

May be an image of 8 people, people sitting, people standing and text that says 'мэндий'

/2023.01.10/: Эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоо, бүтэц, үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдал, үйлчилгээний стандартыг сайжруулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эрүүл мэндийн яаманд өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарын онцлог нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг тул одоо байгаа стандартуудад шүүлт хийж, ашиглахаа больсон, хуучирсан стандартуудаа хүчингүй болгох, олон улсын сайн стандартыг нутагшуулах, түүнийгээ мөрдүүлэх, хэвшүүлэх зайлшгүй шаардлага байна. 2022 онд гэхэд 11 стандарт шинэчлэгдэж, батлагдах ёстой байсан ч 1 нь ч батлагдаагүй. Мөн Эрүүл мэндийн салбарт 702 стандарт мөрдөгдөх ёстойгоос 10 хүрэхгүй хувь нь л мөрдөгдөх боломжтой байна. Байгаа стандартуудаа мөрддөггүй, хэрэгжилт хангалтгүй байгаагаас нийгэмд олон гажуудал бий болсон. Үүнд л ард түмэн бухимдаад байна. Хүүхдээ төрүүлэхдээ эмнэлгийн зохих үйлчилгээ авч чадаагүй, түргэн тусламж дуудаад яаралтай эмчилгээ авч чадахгүй гэх зэрэг олон асуудлууд байна” гэлээ.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 6489 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагийн 702 нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй. Үүнд төр болон хувийн хэвшил хамтран эдгээр стандартуудыг хянаж 135-ыг хэвээр үлдээж, 218-ыг шинэчлэх, 88-ыг хүчингүй болгох, орлох эрх зүйн баримт бичиг гарсны дараа хүчингүй болгох 327 стандарт байна гэсэн дүгнэлт гарсан.

Гэтэл MNS 6717:2018 Түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагаа стандартад 10,000 хүн ам тутамд 3 дуудлагын эмч, 2 дуудлагын сувилагч, 3 мэргэшсэн жолооч байхаар заасан байдаг аж.

Эх сурвалж: ШСАА

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандлаа
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.