Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандлаа

/2023.01.10/ Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг илтэд зөрчсөн хууль, тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох маргаан үүсгэх зорилгоор сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.

Тэрээр:

-Нэгдүгээр сарын 1-нээс Хүүхдийн мөнгө, Хувь хүний орлогын албан татварын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон бусад хуулиуд хэрэгжиж эхэлж байгаа. Гэхдээ эдгээр хууль нь Үнсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдаж байна. Тиймээс миний хувьд холбогдох албаны хүмүүстэй удаа дараа ярилцлага хийж, тойм нэвтрүүлэг хийсэн байдаг. Гэвч тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ утгаараа өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.

Сүүлийн үед гарч буй мэдээллүүдийг харахаар Засгийн газар хоёр долоо хоногт нэг удаа хулгайн хэрэг гаргаж ирж байна. Ард иргэд нь, Засгийн газар нь тэр хулгайн хэргийг өөрсдөө илрүүлдэг шүүх болоод хувирчихсан. Араар нь хууль дүрэмгүйгээр, Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрүүд гарч байна. Хуульгүй нийгэм бий болбол үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүснэ. Хэвлэл мэдээллийн байгууллага бол хууль, хүний эрхийн хамгаалахын төлөө ажилладаг.

Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдаж байна. УИХ удаа дараа Үндсэн хуулиа зөрчөөд байвал цаашид ҮХНӨ хийгээд ч хэрэггүй. Монгол Улс цаашид оршин тогтнох үндсэн суурь нь Үндсэн хууль. Гэтэл энэ хууль нь огт хэрэгжихгүй байна гэлээ.

“ЭТТ“ ХК-иас С зөвшөөрлийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо
“ЭТТ“ ХК-иас С зөвшөөрлийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.