/2023.01.10/: Энэ жил улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20.0 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гарлаа.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар зөвлөмжөөр үхрийн түүхий мах 8.0 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5.0 мянган тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсан.
2022 оны 12 сарын 31-ны байдлаар байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу 50.6 сая ам.долларын өртөг бүхий 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн мах, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, 5.0 мянган тонн боловсруулсан мах, 252.0 тонн дайвар бүтээгдэхүүн нийтдээ 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.
Амьд малын экспорт 10 сараас эхэлсэн бөгөөд 12 сарын 31-ны байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23100 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28503 толгой мал экспортлогдоод байна.
Хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцөд зориулан Засгийн газрын 2022 оны 174 дүгээр тогтоолоор нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 130.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар мах бэлтгэгч 12 аж ахуйн нэгжид ХААН, Худалдаа хөгжлийн банкуудаар 53.3 тэрбум төгрөг олгогдоод байна.
Харин аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ