Өнөөдөр ялимгүй цастай, 15-17 хэмийн хүйтэн байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ялимгүй цастай, 15-17 хэмийн хүйтэн байна

2023 оны 01-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 1-6 метр. -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -23...-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. -20...-22 градус хүйтэн байна.

Улаанбаатарт маргааш -16 хэм байна
Улаанбаатарт маргааш -16 хэм байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.