/2023.01.04/: Нью-Йорк хотын метроны хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт утаат бөмбөг тавьж 10 гаруй хүнийг гэмтээсэн этгээд терроризм болон зэвсгийн хэргүүд үйлдсэн хэргээ хүлээсэн байна.
Гэмт этгээд нь 63 настай Фрэнк Жеймс бөгөөд түүнийг терроризм, хүний амь насыг хөнөөхийг завдсан, хууль бусаар галт зэвсэг ашигласан зэрэг гэмт хэрэгт буруутгагджээ.
2022 оны дөрөвдүгээр сарын 12-нд Бруклины Sunset Park дүүрэгт болсон халдлагын үеэр 13 зорчигч утаанаас болж бэртэж гэмтсэн байна.
Жеймсийг халдлага болсноос хойш 30 цагийн турш хайсны эцэст баривчилсан юм. Тэрээр эхэндээ өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байсан ч өнгөрсөн мягмар гарагт Бруклины дүүргийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хэргээ хүлээсэн байна.
Хэрэв зэвсэгт этгээд хариуцлагаа хүлээвэл 32-37 жилийн хорих ял онооно гэж прокурорууд мэдэгдээд байгаа юм.
Эрх баригчид Жеймс халдлагыг олон жилийн турш төлөвлөж байсан гэж мэдэгджээ.
Хүний амь нас эрсдээгүй ч энэ халдлага Нью-Йоркийн метроны системд тохиолдсон хамгийн том халдлагын нэг байв.
Эх сурвалж: CNN