Агаарын бохирдол+Ковид+Зоологч улстөрчид= ЗОВСОН УЛААНБААТАРЧУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын бохирдол+Ковид+Зоологч улстөрчид= ЗОВСОН УЛААНБААТАРЧУУД

/2023.1.5/ Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн 20 жил ноцтой хэмжээнд үргэлжилж байна. Агаарын бохирдол хэр хор хөнөөлтэй талаар монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонингоо дүүртэл, эфирийн цагаа барагдтал, сайтууд амаа чилтэл ярьж, бичсэн.

Тийм болохоор агаарын бохирдлын талаар бичихээс үнэндээ залхаж байна. Агаарын бохирдолд төрсөн цагаасаа дарлуулсан Улаанбаатарын хүүхдүүд дархлааны систем нь суларч улмаар амьсгалын замын өвчлөлд нэрвэгдэмтгий болж байгаа юм. Ингэснээр хүүхдүүдийн ханиад томуу эдгэхгүй удах, дахин давтаж ужиграх, нас баралтад хүргэх зэрэг сөрөг нөлөө бий болж байна. Үүнийг эмнэлэгүүдийн оочер дараалал батлах биз ээ.

Ковид болон агаарын бохирдол “гайхалтай хамтрагчид” болж чадах бөгөөд халдвар нь бохирдсон агаараар дамжин хүнээс хүнд дамждаг байна. Ковидын үхлийн 15 хувь нь агаарын бохирдолтой холбогдоно. Харин энэ тоо агаарын бохирдолтой улс орнуудад бол 27 хувьд хүрч байгаа талаар Аль Жазира мэдээлж байсан юм.

Өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллүүдээс цухасхан дурсвал:

Агаарын бохирдол хүүхдийн уураг тархины хөгжилд маш муугаар нөлөөлж байна.

Агаар орчны бохирдлын улмаас хүүхдийн цусанд хар тугалганы агууламж өндөр илэрч байна.

Агаарын бохирдол жирэмсэн эхчүүдийн биед сөргөөр нөлөөлж, арванхоёрдугаар сараас хойш зулбалт нэмэгддэг.

Улаанбаатар хотын ханиад хүрсэн хүүхдүүдийн уушги архаг тамхичныхтай адил хэмжээнд байдаг.

Агаарын бохирдол зүрх судасны өвчлөлд нөлөөлж, нас баралтыг нэмэгдүүлдэг.

Түүнчлэн бодлого боловсруулагчдад шаардлага тавьж, үүсээд буй нөхцөл байдлын эдийн засаг, улстөрийн нөлөөллийг ч хэлж, ярьж, бичсээр л байгаа.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна уу?

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан мөнгөний хэмжээ 2021 онд 451 тэрбум төгрөг зарцуулсан гэж Аудитын газраас мэдээлж байсан ч, энэ жилийн хувьд 800 тэрбум төгрөг зарцуулсан нь Эрдэнэс тавантолгой компанийн мэдээлэл ил болсноор олон нийтэд цацагдлаа.

НҮБ хүртэл Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч дараах зөвлөмжийг өгч байв:

  1. Хатгалгааны эсрэг вакциныг эрсдэлд өртсөн хүүхдүүдэд хийх
  2. Агаар шүүгчийг цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд байршуулах
  3. Маск тараах
  4. Мэдээлэл сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх.

Гэх мэтээр мэдээллүүд хөврөөд л байна, хөврөөд л байна. Харин авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тун цөөхөн дөө, цөөхөн. Харин зарцуулсан мөнгө нь бараг ИХ НАЯД төгрөг. Гэвч агаарын бохирдол энэ дэлхий дээр тэргүүлж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүүхдүүдийн амь насыг аван одсоор буй.

Хятадын шинэ супер тээвэрлэгч удахгүй анхны туршилтаа хийнэ
Хятадын шинэ супер тээвэрлэгч удахгүй анхны туршилтаа хийнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.