/2021.08.27/ Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Энэ замын 40 орчим км нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг.
Давааны авто зам барилгын ажил 98%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тиймээс энэ 10 сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Давааг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-иуд гүйцэтгэж байна юм.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн төв төдийгүй 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож дуусна.
Загастайн даваа нь Монгол орны Тарвагатайн нуруунд байрладаг. Давааны зам нь манай улсын хамгийн хүнд замд тооцогддог.