Койкагийн санхүүжилтээр жендерийн тэгш эрхийн анхны хурал боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Койкагийн санхүүжилтээр жендерийн тэгш эрхийн анхны хурал боллоо

How We Can Close the Gender Data Gap By Changing Algorithms | Time.com

/2021.08.27/: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглож, улс төр, төрийн албаны бүх түвшинд жендэрийн тэнцвэрт байдлыг хангах үүрэг ногдуулсан ч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй байна.

Иймээс Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг Жендэрийн үндэсний хороо болон холбогдох байгууллагууд хамтран 2021 оноос 2024 он дуустал хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус төслийн Удирдах Зөвлөлийн даргаар НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Элейн Конкиевич, гишүүнээр КОЙКА Олон улсын байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жан Мо, УИХ-ын гишүүн, ТББХ-ны Дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн ТББХ-ны гишүүн Ц.Мөнхцэцэг, ХЭҮК-ийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ж.Хунан, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, ЖҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа, МОНФЕМНЕТ ТББ-ын Ерөнхийлөгч Д.Энхжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар ажиллах бөгөөд анхны хурлаа зохион байгууллаа.





Удирдах зөвлөлийн хурлаар төслийн оролцогч талууд болон хамтран ажиллах байгууллагуудын төслийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэгтгэх зорилгоор төслийн алсын хараа болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.

Төслийн гол зорилго нь шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд ажиллах сонирхолтой эмэгтэйчүүдийн хүрээ өргөжиж, жендэрийн тэгш байдлын талаарх сонгогчдын болон хэвлэл мэдээллийн ойлголт мэдлэг сайжирч, эмэгтэй нэр дэвшигчдийн талаарх улс төрийн намуудын ойлголт нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Паралимп: Манай жудочид долдугаар байр эзэллээ
Паралимп: Манай жудочид долдугаар байр эзэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.