/2021.08.27/ Их дээд сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбоотойгоор цар тахлын үед баримтлавал зохих заавар зөвлөмжийг өглөө.
ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, "Ковид-19 халдварын үед оюутнууд халдварын дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй. Оюутнууд сурагчдыг бодвол насанд хүрчихсэн, өөрийгөө халдвараас хамгаалах бүрэн боломжтой бие хүн болж төлөвшсөн байгаа. Ялангуяа дотуур байранд байдаг оюутны хувьд илүү сэрэмжтэй байх хэрэгтэй. Өөр өрөөнийхөнтэй аль болох харьцахгүй байх. Өөрийнхөө болон бусдыгаа халдвараас хамгаалах хэрэгтэй" гэв.
Мөн завсарлагааны цагаар олуулаа нийлж тамхи татахгүй байх, нэгнийхээ татсан тамхийг дамжуулахгүй байхыг анхаарууллаа.