Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын алдагдал 1.25 тэрбум төгрөгт хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын алдагдал 1.25 тэрбум төгрөгт хүрчээ

/2021.08.26/ Чандмань Налайх ОНӨААТҮГ 2004 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн. Жил ирэх бүр алдагдал нэмэгдэж, 2020 оны байдлаар алдагдал 1.25 тэрбум төгрөгт хүрчээ.

Налайх дүүргийн иргэдийн цэвэр, бохир ус, нийтийн аж ахуйн үйлчилгээг тасалдуулахгүй хүргэх үүднээс Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас Ус сувгийн удирдах газарт төлөх 2.854.1 сая төгрөгийн өрийг барагдуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт тавьсан юм.

"Чандмань Налайх ОНӨААТҮГ нь Ус сувгийн удирдах газраас нэг шоо метр усыг 112 төгрөгөөр авч, 125 төгрөгөөр зардаг. Улс төрийн шалтгааны улмаас үнээ нэмдэггүй." Энэ нь тус газрын алдагдалд орох шалтгаан аж.

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү Чандмань Налайх ОНӨААТҮГ-ыг байгууллагатайгаа нэгтгэх санал гаргасан юм. Хотын дарга тус газарт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байгааг харгалзан үзэж, Ус сувгийн удирдах газарт төлөх өрийг барагдуулах талаар шаардагдах тооцоо, судалгааг гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо.

Чандмань Налайх ОНӨААТҮГ нь Налайх дүүргийн 39 мянган хүн, 205 аж ахуйн нэгж, байгууллагад орон сууц, нийтийн үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, төвийн хэсгийн орон сууцны хорооллын өрхийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах, тавдугаар хорооны хэрэглэгчдэд цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг эрхэлдэг юм. Мөн гадна сантехникийн засвар, үйлчилгээний дуудлагыг 24 цагаар хүлээн авдаг. Зөөврийн 28 ус түгээх байр, төвлөрсөн шугамд холбогдсон ухаалаг есөн ус түгээх байраар ундны усыг гэр хорооллын өрхүүдэд хүргэх үйлчилгээ үзүүлж байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Консерватори: Зөвшөөрөлгүй барьсан 16 гражийг чөлөөлөх хүсэлт өгсөн
Консерватори: Зөвшөөрөлгүй барьсан 16 гражийг чөлөөлөх хүсэлт өгсөн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.